Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд усны ослоор 13 хүн амиа алджээ
Папарацци

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд усны ослоор 13 хүн амиа алджээ

Эрхэм админBy Эрхэм админ07/10/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ЦЕГ, ГССҮТ,  ЦУОШГ,  НЭМҮТ-тэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг холбогдох байгууллагаас зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Тодруулбал НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зургаадугаар сарын 10-аас эхлэн 13 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна.

Завьт эргүүлийнхэн өнөөдрийн байдлаар /2023.07.10/ 10 иргэний амь насыг гол усанд осолдохоос авран хамгаалж, гол, усны ойролцоо амарч зугаалж байгаа 6,000 гаруй иргэнд  сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ажилласан.

Улсын хэмжээнд он гарснаар долдугаар сарын 9-ний байдлаар 9 аймгийн 13 суманд 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 22 хүний амь нас, 90 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харамсалтай нь усны ослоор 13 хүн амиа насаа алдсан байна.

Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар усны ослоор 21 иргэн /18 том хүн, 3 хүүхэд/ амь насаа алдсан тохиолдол бүртгэгдэж байсан.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Үндэсний их баяр наадмаар олон хоногийн амралт таарч байгаа.

Иймд иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг учраас хөдөө, орон нутагт зорчихдоо автомашин техникийн бэлэн байдлыг хангах, хурд хэтрүүлэхгүй байх, аялж, зугаалахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.