Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Д.Сумъяабзараа Ж.Сандагсүрэнтэйгээ хариуцлага хүлээгээд “зайлна уу”
Нийгэм

Д.Сумъяабзараа Ж.Сандагсүрэнтэйгээ хариуцлага хүлээгээд “зайлна уу”

coolBy cool07/10/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэсэн билээ. Үүний улмаас Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу  Нийслэлийн Онцгой байдлын газар,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн  нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар  усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа гэх мэдээлэл ОБЕГ-ын албан ёсны сайтад гарлаа.

Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийг эдийн болон сэтгэл санааны хохиролд оруулсан үер нь байгалийн гамшиг бус урьдчилан сэргийлэх боломжтой байсныг дээрх албан мэдээ харуулж байна.

Онцгой байдлын газар үерээс сэргийлэхээр ажилласан. Харин үерт автсан хойно нь Д.Сумъяабазар цэвэр цэмцгэр хувцастайгаа хөмсгөө зангидан ирж ажиллаж байгаа харагдсан. Уг нь үерт автахаас нь өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын даргын хувиар урьдчилан сэргийлэх боломжтой байв. Гэвч тэрбээр урьдчилсан сэргийлэх ажлыг хийсэнгүй, ниргэсэн хойно нь хашгирч, хувийн хувшлийн помп “дээрэмдсэн” шигээ л ажиллав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нь харин  “Үерийн гамшиг дахин болох, эсэхийг бид мэдэхгүй, бороо мэднэ” гэж яриад зогсож байх юм. Газар хөдлөлтийг урьдчилан тааварлах боломжгүй болохоор үерийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой шүү  Ж.Сандагсүрээн!!!

Үерийн аюулаас сэргийлэх хугацаа давчуу байсан гэж Д.Сумъяабазар тэргүүтнүүд өөрсдийгөө өмөөрөх биз ээ. Тэгвэл замбараагүй олгосон газар, хот төлөвлөлт, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсоод энэ мэт эрсдлээс сэргийлэх боломж Д.Сумъяабазарт хотын дарга болсон цагаас эхлэн байсан. Нэг сар, нэг өдрийн өмнө ажлаа авсан бол ядаж боломжгүй байлаа гэж дүгнэхсэн. Гэвч Д.Сумъяабазар хотын дарга болоод багагүй хугацаа өнгөрсөн.  Өөрөөр хэлбэл болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга хийсэнгүй. Асуудлыг тартагт нь тулгаж ийнхүү олон хүнийг эд хөрөнгөөр нь хохироолоо.

Тиймээс үерийн улмаас хохирсон иргэд хохирлоо нэхэмжлэхээр бол Д.Сумъяабазараас нэхэмжлэх боломжтой юм.

Нөгөө талаас Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та буруу бүтцийг цэгцлэх асуудлыг хариуцсан Ж.Сандагсүрэн орлогчтойгоо хариуцлага хүлээн ажлаа өгч, мэддэг чаддагт нь зай болно уу!!!

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.