Орон нутгийн замд автомашины осол гарч, хоёр зорчигч амиа алдаж, хоёр хүн гэмтжээ.
Тодруулбал, Төв аймгийн Мөнгөн морьт суманд “Баруун бүрхийн даваа” гэх газарт энэ сарын 11-12-нд шилжих шөнө Тоёота Кроун маркийн автомашин осолдсон байна.
Бэртсэн Хоёр Иргэнийг Харьяа Газрын Эмнэлэгт Хүргэжээ. Зам Тээврийн Ослыг Харьяа Цагдаагийн Газар Бүртгэн, Шалгаж Байгаа Юм.
Иргэд та бүхнийг орон нутгийн замд хурдаа тааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.