Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит бөхийн шөвгийн наймын барилдааны Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан наадамчин олны дургүйг хүргэсэн юм. Үүгээр ч зогсохгүй нутаг нугаараа талцан муудалцах эх суурийг тавив.
Тэгвэл олныг талцуулж, зэвүү дургүй хүргэсэн энэхүү дүрмийг Үндэсний бөхийн салбар хорооны төвлөрсөн гишүүдийн хурлаар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 1-9 давааны барилдаануудад бөхчүүдийг идэвх харж хасах болон давуулах дүрмээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж. Энэ талаар асуудал, шүүмжлэл өрнөхөд Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааныг шинэ дүрмээр зохион байгуулсан. Идэвхийг нь харж хасах дүрэм. Ямар нэгэн асуудал, маргаан гараагүй. Харин энэ удаад Монголын үндэсний бөхийн холбооноос албан бичиг ирүүлж идэвхээр хасах дүрмийг хасаж өгөхийг хүссэн. Гэвч үүнийг бөхчүүдээрээ хэлэлцүүлээгүй байсан. Гэхдээ саналыг нь манай салбар хороо хэлэлцсэн. Хуралд оролцсон 15 хүний 12 нь дүрмийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн. Харин ганцхан л өөрчлөлт оруулж байгаа. Түрүү жил үндсэн барилдаан 30 минут, нэмээд идэвх харах барилдаан 10 минут байсан. Үүнийг өөрчлөөд үндсэн барилдааныг 40 минут болгож энэ хугацааны идэвхийг харахаар болж байгаа.” Гэж мэдээлж байв.
Харин энэхүү шинэ дүрэм нь бөх хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, Монгол бөхийн үндсэн суурь зарчим алдагдах, бөхийг хэлмэгдүүлэх, хохироох зэрэг олон сөрөг талтай юм. Үүний баталгаа нь ч барилдааны Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан боллоо.
Давсан нь шүүмжлэлд өртөж, унасан нь гомдолтой үлдэж, нутаг нутгаараа талцаж, багагүй дуулиан өрнүүлэв.
Тухайлбал цахим орчинд
– Өвдөг шороодоогүйбөх элэг бүсээ тайлдаг Монголгүй дүрэм батласан ХЗДХ яамны ТНБД П. Сайнзориг огцор
– Дарга нарыг удаан суулгаж чилээж болохгүй гэж Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг гэж новшийн хийсэн хуулийн өөрчлөлт нь барилдахгүйгээр давдаг цоорхойг үүсгэлээ. Бөхийн холбооны ажилд МАН-ын гөлөгнүүд оролцоод ирэхээр наадам хүртэл новш болдог гэдгийн баталгаа нь. Цэдэвийн Содномдоржийг хохироочихлоо. Хүний хэчнээн жилийн хөдөлмөр, зүтгэлийг үзэгний үзүүр, кнопны олноор тэд өөрчилж байна!!! Цэцийн шийдвэр сонсох гэж бөх үзээгүй шүү, гөлөгнүүдээ! Бөхийн барилдаан үзэх гэж бөх үздэг байгаа шүү!!!
– Мэдэхгүй зүйлээсээ заримдаа дутаж байх хэрэгтэй. Хэт мэдэмхийрсний гор нь талцал маргаан самууныг өдөөдөг. Муу үг модон улаатай гэж зүгээр ч нэг хэлчихээгүй л дээ. Хууль, дүрэм, журмын гажуудлын уршгийг харлаа харлаа
– Хүн хог!!!
– Даваагүй бөх давна гэж байх уу? Энэ нээрээ л***рын холбоо юмаа!!! П.Сайнзориг ац минь Монгол наадам наадам биш боллоо шүү чамаас болж п*** минь!!! Гэх мэтээр шүүмжлэл өрнөв.
Тэр ч бүү хэл морины сүүлэнд чирүүлэх тухай санал гарсан.
Монгол үндэсний баяр наадам, өв соёл, уламжлалаа хадгалж ирсэн хүчит бөхийг цагийн аясаар зайлах хэн нэгэн дарга сэтэртэн дураараа өөрчилсөн нь ийнхүү олон нийтийн бухимдлыг хүргэсэн нь аргагүй юм.
Харин хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур болсон П.Сайнзориг хээв нэг “Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль аль барилдааны үр дүнтэй маргаагүй. Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна. Зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно оо барилдааны дараа. Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай” гэсэн пост бичээд наадмын талбайд том том алхан байгаа харагдана лээ.
Олон нийтийн дунд “дүүжлэгдэх”-ээсээ өмнө өөрөө хариуцлагаа ухамсарлаад зайлчихсан нь дээр дээ П.Сайнзориг оо!!!