Дуулиантай салалтаараа олны анхаарлыг татсан эрхэм бол МУГЖ Д.Түвшинжаргал юм. Түүний хувьд 20 гаруй жилийн хамтын амьдралдаа цэг тавиад 4-5 жилийн нүүр үзэж буй бөгөөд экс эхнэр МУАЖ Ш.Чимэдцэеэ “шар” хэвлэлээр дайтаж, булай булхайгаа дэлгэлцэж явсан. Ш.Чимэдцэеэ “салалтын мөнгө” ихээхэн хэмжээний мөнгө төлж байгаа гэдэг. Ганц хүүтэй, бэр нь хүнд өвчнөөр тэнгэрт одсон, гурван ачаа харж үлдсэн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн амьдралыг мэдэх хүмүүс өмнөөс нь харамсдаг. Эхнэрээсээ дээл ч авна гэж заргалддаг Д.Түвшинжаргал наадмын нээлтийн үеэр манай дуранд өртсөн юм.