Жүжигчин Б.Мишээл анх олонд Үүлэн үст клипы дүрээрээ танигдсан.Тэрээр нэгэн насны ханиараа Д.Ихбаяр гэх залуухан улс төрчийг сонгосон.Хоёр дахь амьдралаа эхлүүлснээс хойш нам гүм байсан тэрээр манай сайтын дуранд өртлөө. Мишээлийн хань түүнийг номхруулсан бололтой. Намба сууж даруухан төрхийг олжээ.
Хэн хэн нь урьд өмнө нь амьдралтай байж, алдаж оносон тэд энэ амьдралаа бүрэн бүтэн авч үлдэхийн тулд хичээж байгаагаа илэрхийлдэг. Жүжигчин бүсгүйн хувьд Д.Ихбаярыг халамжит хань, сайн аав гэдгийг үргэлж тодорхойлдог бол улс төрч Д.Ихбаяр үзэсгэлэнт ухаалаг гэргий минь хэмээн Б.Мишээлийг хаана ч магтаж явдаг.
Ямартаа ч, он цагийн элээнд нэгнээ олсон хосууддаа сайхан бүхнийг ерөөе.