Урин дулаан энэ цаг үед үйлчилгээний газрууд гадаа хийн халаагуур байрлуулдаг. Харин уг хийн халаагуурын аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас дэлбэрсэн тохиолдол өчигдөр гарсан байна.
Тодруулбал, Хүүхдийн 100 орчимд байрлах Loca хэмээх цэнгээний газрын гадаа байсан хийн халаагуурын газ дэлбэрсэн байна.
Азаар хүн гэмтэж бэртээгүй тул онцгой байдлын албанд мэдэгдэлгүй өнгөрсөн байна. Иймд уншигч та бүхэн хийн халаагуураас хол сууж, болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү.

