Хошин шогийн “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө сүүлийн жилүүдэд жюү жицү бөхийн төрлийг сонгож, чамгүй амжилт үзүүлээд байгаа билээ.
Түүнийг Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай дуран онцлон буулгасан юм.
Тэрээр “Жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон, баг тамирчин, найз нөхөдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна…
Тэр зүйл бол ялагдал…
Ялалтын суурь ч юм шиг
Эргээд намайг хөтлөх том зорилгын минь гараа ч юм шиг” гэж байcан удаатай.