Монголын хип хоп урсгалыг дэлгэрүүлэгч, хамгийн том төлөөлөгчдийн нэг болох реппер Big Gee.Тэрээр гэр бүлтэйгээ байгалийн сайханд зугаалж явна.
Түүний гэргий Минжирмаа бяцхан охин байхдаа ирээдүйн нөхөртэйгээ тоглолтын үеэр ихэд баяр хөөртэйгөөр харилцаж буй зураг нь алдартай. Өөрийн гэсэн өнгө аястай, бусдаас эрхгүй ялгардаг реппер маань дээлтэй тэр бүр олонд харгадаггүй.

Түүнд дээл зохисон гэж Ванлий.
Тэрээр дээлний тухай “Бид өдөр тутамдаа өмсөхөө байг гэхэд цагаан сараар дээлээ өмсөх хэрэгтэй. Надад нэг дээл бий. Тэр минь их гоё торгоор хийгээгүй ч энгийн нэг хөвөнтэй дээл. Тэрийгээ цагаан сараар өмсөнө. Наадмаар бас нэг дээл өмсчихдөг”гэж байжээ.

