“КАМЕРТОН” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ: Номин сайдын эхлүүлж байгаа ажлыг хоёр гараа өргөөд дэмжнээ, энэ хууль залуу үед маш хэрэгтэй гэлээ.
Тэрээр “Соёл урлаг маань одоо л зөв замруугаа эргэлээ дээ.Миний сонсосноор дэлхийд 2 улс л бараг байдаг юм гэсэн тэрний нэг нь Монгол юм байх.
Манай дууг гадны хэн ч аваад дуулаад ашиг олоход бид яаж ч олон улсад заргалдаад ашиг олохгүй (Улаанбаатарын үдэш дууг хятадаар дуулаад хөгжмийн зохиолч Пүрэвдорж юу ч олоогүй, Харанга хамтлагийн Чулуунбат ахын дуу юу ч олоогүй гэх мэтчилэн.
Өвөрмонголын сайтаар монгол дуу зарагдаад дуу зохиосон эзэн хов хоосон)эсрэгээрээ бид гадны дууг хулгайлж дуулаад гадныхан биднийг яаж ч чадахгүй гэж.Гэхдээ нарийн сайн мэдэхгүй.Номин сайдын эхлүүлж байгаа энэ ажлыг бол сайн ч хэлүүлсэн муу ч хэлүүлсэн хоёр гараа өргөөд дэмжнээ хөөрхий.
Манай хөгжмийн зохиолч нар маань гэхэд хэдэн төмөрнөөс өөр юм байхгүй.Бас тэтгэвэр нь гэсэн чинь сая нэмэгдээд хэд ч болсон гэлээ. Дуучид яах вээ болно тэр хөгжим зохиосон шүлэг бичсэн хүмүүсд маань энэ хууль маш хэрэгтэй байгаа. юм.Бас шинэ ирээдүй залуу үед маш хэрэгтэй” гэв.