Нүхэн жорлонд унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд 1 хүн унаж живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ