Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хахууль авсан ЖДҮГ-ын албан тушаалтнуудыг шалгаж дууслаа
Папарацци

Хахууль авсан ЖДҮГ-ын албан тушаалтнуудыг шалгаж дууслаа

Эрхэм админBy Эрхэм админ07/26/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын хоёр албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллагдагчаар тооцон цагдан хорьсныг бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 03-23-ны хооронд 855 хэргийг шалгаж 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх, 11-ийг хаах, нэгийг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Тэдний дотор ЖДҮГ-ын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэрэг багтсан байна. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, найдваргүй зээлдэгч хэд хэдэн компанид давуу байдал олгосон, ингэхдээ хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж хууль сахиулагчид үзсэн байна. Түүгээр ч зогсохгүй хахуулийн мөнгөө угааж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгагдаж буй юм билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.