Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ц.Хулангийн Далай ламд бичсэн захидал бүрэн эхээрээ
Папарацци

Ц.Хулангийн Далай ламд бичсэн захидал бүрэн эхээрээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/31/20232 сэтгэгдэл3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн Цоодолын Хуланг буруутгагдаж буй шалтгааны нэг нь Далай ламд захидал бичсэн явдал билээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ДЭЭРХИЙН гэгээнтэн XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ ТАНАА
 Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон Монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна.
Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо.
Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье.
Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна. Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм.
МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй.
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд X дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ Цоодолын Хулан
2019.11.20-ны өдөр.
Энэтхэг улс, Дели хот
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

2 сэтгэгдэл

  1. Ард ОГ on 07/31/2023 15:38

    Гадарлаад л байсан юм. Давааны цаана байгаа эрх чөлөө рүү их тэмүүлэхээрээ урд хойноосоо идүүлэхээс яах вэ. Ухаантай л байх хэрэгтэй

  2. Зочин on 08/01/2023 10:32

    Ийм юм бичих эрх зөвхөн өөрт нь л байгаа. Түүнээс биш Монголын төр, ард түмнийг дурьдах эрх байхгүй ээ. Хэнийгээ хэрхэн яаж тодруулах нь шашны асуудал. Тэгээд ч Гарамжавт хийсэн хэрэг байхгүй, төрдөө бүтээсэн юмтай эмэгтэй шүү дээ.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.