“Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа Архангай аймгийн 100 жилийн ойн баярт 10 сая төгрөг хандивлaжээ.

Тэрбээр Архангайнх бөгөөд 1998 онд 10 дугаар ангиа Архангай аймагт төгссөн. Төгсөөд СУИС-ийн хуваарь Архангай аймагт ирээгүй болохоор аймгийн театртаа анх дагалдан жүжигчнээр дөрвөн жил ажилласан гэдэг.
Одоо тэрээр гэртээ дөрвөн хүүхдээ эрдэмд сургаж, эх хүний үүргээ гүйцэтгэж байна.


