Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжийн албан тушаалтан М.Батмөнхийг шүүхэд шилжүүллээ
Папарацци

“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжийн албан тушаалтан М.Батмөнхийг шүүхэд шилжүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/01/2023Шинэчилсэн:08/01/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолын дагуу хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймаг, томоохон суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулсан байдаг.

Тус төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны дарга М.Батмөнхөд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Засгийн газрын үнэт цаас, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжийн дээрх албан тушаалтан нь эрх мэдлээ урвуулан албандаа ашиглаж байсан тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулах нэрээр хамаарал бүхий хүндээ давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж. Эл төслийн нэгжид ашиглаж байсан “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг дуудлагаар худалдан борлуулахаар болсон бөгөөд үүнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар М.Батмөнх ажилласан гэнэ. Ингэхдээ хамаарал бүхий Б.Б гэх хүнийг дуудлага худалдаанд оролцуулж, худалдан авах нөхцөлийг нь бүрдүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаах, 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 544, мөрдөн байцаалтын 2199 хэрэгт хяналт тавь сан бөгөөд үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг долоо, Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан тус бүр дөрөв гээд нийт 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны дарга М.Батмөнхөд холбогдох үйлдэл багтсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.