Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»З.Энхболд хилийн хоригоо цуцлуулж АНУ явах хүсэлт гаргажээ
Гэмт хэрэг

З.Энхболд хилийн хоригоо цуцлуулж АНУ явах хүсэлт гаргажээ

coolНийтэлсэн: cool08/02/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татаад байгаа билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан юм. Гэтэл тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт тус шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, гадаад руу явах хүсэлт хүргүүлсэн байна. Тодруулбал, “Монголын теннисний холбооны ерөнхийлөгчийн хувиар АНУ руу зорчих ажилтай болсон” хэмээн шүүхэд хүсэлт гаргасан аж. Гэвч шүүгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй агаад З.Энхболд болон түүний өмгөөлөгч нь дээд шатны шүүгчид нь гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Шүүхээс хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан олон хүн эрүүл мэндийн, гадаадад уулзалт, хурал зөвлөгөөнд оролцоно гэж яваад эргэж ирээгүй тохиолдол нэг бус. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдчихоод тийм байдлаар хил давсан хүмүүсийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь буцаан авчрахын тулд Засгийн газраас багагүй зардал, чирэгдэл гаргаж буй билээ. Магадгүй шүүгч энэ бүхнийг тооцоолон З.Энхболдод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй биз. УИХ-ын дарга, ЕТГ-дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдын хувьд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай хамт нэг хэрэгт яллагдагчаар татагдаад буй. ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамааралтай хэмээн бичигддэг “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусаад тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлсэн. Гэвч яллагдагч нар УЕПГ-т хүртэл гомдол гаргаснаар хэргийг өнөөг хүртэл шүүхэд шилжүүлээгүй байгаа билээ. Ташрамд дурдахад, Цогтцэций сумаас Говьсүмбэр хүртэл нүүрс ачсан хүнд даацын машин явахаа больсноор нутгийн малчид, ард иргэд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд талархаж буй юм.

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.