Нэгэн үе Драмын театрын нүүр царай болон гялалзаж явсан жүжигчин О.Энхтуулыг мэдэхгүй хүн цөөн. Жүжигчин бүсгүй харь нутгийн бэр болсноосоо хойш урлагийн амьдралдаа цэг тавьж, гадаадад суурьшин амьдарснаар сураг алдарсан. Тэрээр цаг зав гарган эх орондоо ирж амардаг. Ингэж үе үе ирэх шалтгаан нь охинтой нь холбоотой. Түүний том охин Монголд цөөн байдаг эмэгтэй репперүүдийг нэг бөгөөд Mrs.М нэрээр олны танил болсон юм.
Ээжийнхээ царай зүс, бие хааг өвчсөн юм шиг дуурайсан.
Түүний бусдаас ялгарах онцлог нь нүдний шил. Нүдний шилгүйгээр Mrs.М-ийг төсөөлөхөд бэрх гэхэд ч болно.
Тэрээр ээжийгээ эмээ болгож Монголд удаан хугацаагаар уях болсон.О.Энхтуул хатагтай хоёр охин , нэг хүүтэй бөгөөд зургийн олны өмнө ил гаргадаггүй. Тэгвэл түүний үрс ийм том болж, нас бие гүйцжээ.