“Хүнсний аюулгүй байдлыг хангах нь: стратегиба шийдэл” олон улсын хөдөө аж ахуйншинжлэх ухаан, практикийн анхдугаар чуулгауулзалт ОХУ-ын Екатеринбург хотноо энэ оны7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд болж өнгөрөв.
Энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын ШУА-ийн Уралын холбооны хөдөө аж ахуйн шинжлэхухаан, судалгааны төв, ОХУ-ын ШУА-ийнУралын салбар төв болон ОХУ-ын Свердловск мужийн Хөдөө аж ахуйн үйлдвэрийнцогцолбор, хэрэглээний зах зээлийн яамны санаачилгаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй бөгөөд Орос, Беларусь, Киргиз, Хятад, Монгол, Египет, Казахстан, Тажикистан зэрэг орны тэргүүлэх эрдэмтэд оролцов.
Чуулга уулзалтад хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн стандартчилал, хөдөө ажахуй, мал эмнэлэг, цэцэрлэгжүүлэлт, үржүүлгийн салбарын байгууллагуудын 160 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хуралдааныүеэр сортын бодлого, үр тариа, буурцагтургамал, хүнсний ногоо, төмсний үржүүлгийнимпортыг орлох нөхцөлд хөгжүүлэх хэтийн төлөв, ургамал хамгаалал, ургацыгнэмэгдүүлэх технологийн салбарын шинэчлэл, биоаюулгүй байдлыг хангах орчин үеийн арга барил, үржлийн бүтээгдэхүүн, шувууны аж ахуйдахь шинэлэг технологи, фермийн амьтдыннөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Тус хуралдаанд монголын талаас МонголУлсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг оролцов. Тэрээр хуралдааны үеэр хэлсэнүгэндээ Уралын боловсролынбайгууллагуудтай хамтран Монголдүйлдвэрлэж буй ан, амьтны эм, эмийн бүтээгдэхүүний судалгаа хийх нь өндөр ачхолбогдолтой болохыг онцлов. Түүнчлэнтэрээр монголын эрдэмтдийн зохион байгуулжбуй 2023 оны 10 дугаар сард Улаанбаатархотноо болох “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан – Евразийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд” шинжлэх ухаан, практикийн олон улсын XXVI чуулга уулзалтад Уралын мэргэжилтнүүдийг оролцохыг урьсан байна.

