Анужин хатагтай УИХ-ын гишүүн болоод гурван жилийг ардаа үджээ. Түүний нөхөр МИНТ баарны эзэн гэдгээрээ олонд танигдсан Э.Нандинзүрх хэмээх эр бий. Солонгосчуудтай хамтарч утаагүй түлш үйлдвэрлэх талаараа сошиал хуудаснаа бичжээ.Тэрээр “Сүүлийн нэг жил хувийн шалтгаанаар Солонгос улсад сар бүр явж байна.
Нэгэнт явсных нийтэд тустай хийх зүйл юу билээ гэж бодсоор хоёр зүйлийг ажил болгон хөөцөлдсөний нэг нь утаагүй түлш.
Солонгос энэ төрлийн 26 үйлдвэртэй юм байна.Томоохон нэгтэй нь холбоо тогтоолоо, уулзлаа.Монголтой ажиллахгүй ээ, төртэй бол бүр үгүй гэнэ, нарийн шалтгаан байдаг бололтой.Тайлбарлалаа , учирлалаа , Зөвхөн хүмүүст туслах зорилгыг минь эцэст нь өвгөн дарга нь “Хэрэв тийм бол за бид тусалъя” гэсэн.
Монголын одоогийн утаагүй түлшийг аль хэдийн шинжлээд үзчихэж.Түүхий нүүрсийг бодвол утаа нь багадаа 30% багасахаар хийсэн боловч үнэр ихэсхээр хийсэн байна, гол нь тос хольж болдоггүй юм гэнэ.Танай төр энийгээ хүлээн зөвшөөрөх юм уу гэдэг гол асуулт байсан.Гэтэл ашгүй өчигдрөөс асуудал өөрөө тавигдаад эхэлж.
Бид эхлээд туршилтын үйлдвэрээ байгуулж эхний түлшээ гаргахаар тохирон ажиллаж байна.Түлш бэлэн болмогц үндсэн үйлдвэрийг оруулна.Тэр үед олон Монгол өрхүүд утаа униар, өвчин зовлонгоос сална гэсэн итгэл биднийг холбож байна.
Үйлдвэр нь уг нь яригдаад байгаа шиг тийм үнэтэй биш юм билээ, гол нь сэтгэл л юм билээ.Хамтрахаар сонирхсон сэтгэлтэй хэн бүрт нээлттэй шүү.Би ч өчигдөрхөн дахиад л тэндээс буугаад байж байна./Үйлдвэрээр зочлохдоо авсан зураг 2023.05.17 нд” гэжээ.