Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар салбарынхан саналаа хэлцгээв
Мэдээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар салбарынхан саналаа хэлцгээв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/11/2023Шинэчилсэн:08/13/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо. Энэ үеэр салбарын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийллээ.

”Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй:

Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой ба олон улсын болон дотоодын тогтмол нислэг нэн шаардлагатай байна. Манай компани Хятад болон Японы талаас жилийн турш тус бүр 3000 жуулчин хүлээн авсан ба энэ тоог нэмэгдүүлэхэд өвөл, зун гэж ялгалгүй нислэгийн тоог тогтмол байлгах хэрэгтэй. Мөн өвлийн аялал жуулчлалын зардал өндөр,  халаалт, дулаан болон цахилгааны хэрэглээнд зардал их гардаг тул цахилгааны улирлын хөнгөлөлт үзүүлэх. Түүнчлэн БНХАУ, Тайвань, Япон Улсаас Монгол руу ирэх нислэгийг тогтмол болгож чадвал бидний хувьд өвлийн улиралд ч зуны улирал шиг жуулчны урсгалыг тасралтгүй байлгах бүрэн боломжтой.

Архангай аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” Аялал жуулчлалын холбооны Тэргүүн Д.Дашцэрэн:

Байгалийн дахин давтагдашгүй бүтээл болон ХАЛУУН РАШААН-д түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэтэл аймаг, сумын ЗДТГ-аас замбараагүй газар олголт их байна. Уг асуудлыг цэгцэлж олон улсын стандартад нийцсэн баазыг халуун рашаануудад түшиглэн байгуулж чадвал өвлийн хүйтэнд жуулчид ирэх нөхцөл бүрдэнэ. Мөн шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд хамтарч ажиллах боломжтой гэв.

“Зуут трэйвел” ХХК-ийн  захирал А.Энхзул:

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй улс орны жишгийг харахад томоохон мөсөн хот, хотхоныг байгуулж байна. Тухайлбал БНХАУ-ын Харбин хотод өвлийн улиралд зохион байгуулдаг мөсөн хотыг үзэхээр 20 сая жуулчин, ӨМӨЗО-ны Манжуур хотын мөсөн хотыг 2 сая жуулчин үздэг гэсэн судалгаа бий.Иймд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж чадвал манай улсад ч боломж бий гэж харж байна. Манай компани Хятадын зах зээлд ажилладаг ба Хятад Улсын олон сая дагагчтай инфлүзерүүдийг эх орондоо урих, өвлийн аялал жуулчлалыг сурталчлуулахад бэлэн байна гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

Та бүхэн боломжтой гэж харж буй чиглэл, асуудлаа яаралтай төлөвлөж, нарийн тооцооллыг гаргах хэрэгтэй. Мөн өвлийн аялал жуулчлалын сурталчилгааг одооноос гаднын  улс оронд нэн даруй эхлүүлэх, мэдээллээ нэгтгэн ирүүлэхийг хүслээ.

БОАЖЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.