2023.08.14 буюу өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.
Уг 3 сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна.
Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм.
Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
Тарваган тахал нь уушгины хэлбэрт шилжсэн тохиолдолд хүнээс хүнд халдварлаж, нас баралтын түвшин 30-100 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, халдвар авсан 10 хүний 3-10 нь нас барах өндөр эрсдэлтэй.
ЗӨСҮТ