Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ж.Пунцагийн хэрэг ДАХИН шүүхэд шилжлээ
Мэдээ

Ж.Пунцагийн хэрэг ДАХИН шүүхэд шилжлээ

Эрхэм админBy Эрхэм админ08/16/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг 2022 онд АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн.Улмаар түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч 2023.02.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлжээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл таван жил хүртэл хорих ял оноох юм.

Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

“1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан.
Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Шүүхэд шилжсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд болдог. Үүний дараа гэм буруугийн буюу ял оноох эсвэл цагаатгах шийдвэр шүүхээс гаргах юм.

Ж.Пунцаг нь өмнө нь дөрвөн удаа гэмт хэрэгт холбогдон “ял” авч байсан түүхтэй. Одоогоос 23 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан байна. Мөн 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ хорих ялаар шийтгүүлж, тэнсэн харгалзаж байсан түүхтэй. Мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ ЦЕГ-ын даргын 2006.03.24-ний өдрийн №115 тоот тушаалаар “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан” гэх үндэслэлээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалгасан бараан түүхтэй. Үүнээс гадна Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2014 онд “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн боловч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан тул 2015 оны 01 сарын 19 өдөр 1.6 жил хорих ял ногдуулжээ.Улмаар Давж заалдах шатны шүүхээр тус ялыг нь тэнсэн харгалзаж, цагдаагийн хяналтанд хоёр жилийн хугацаатай байлгах шийдвэр гаргасан байна.

Түүний хувьд өнгөрсөн хугацаанд огцом баяжсан гэх бөгөөд 2016.10.20-нд УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаа Дотоод аудит, хяналтын албаны даргаар томилсонтой нь холбоотой гэх яриа байдаг.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.