Шөнийн цагаар чанга дуутай тээврийн хэрэгсэл иргэдийн амар тайван байдлыг алдагдуулдаг. Үүнтэй холбоотойгоор шөнө оройн цагаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан дуу чангатай мотоцикль, автомашин унадаг хүмүүст зориулан ТЦА-аас аян явуулж байгаа. Тодруулбал, Мотоцикл сонирхогч залуучууд та бүхэн шөнийн цагаар чанга дуу чимээ ихтэй тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ хаазыг нэмж тухайн орчинд амьдарч буй иргэдийн амгалан тайван байдалд халдахгүй байхыг зөвлөж байгаа.
Үүнийг дуучин С.Гантогоо ихэд дэмжиж байгаа бөгөөд өөрийн цахим орчиндоо ч энэ талаараа бичдэг. Харин түүний энэхүү үзэл бодол зарим нэг моточдын дургүйг хүргэсэн бололтой заналхийлсэн байна.
Тэрбээр энэхүү үйлдэлд ихэд гайхширч “ … Би, бид уг нь жаахан л юм хүссэн шүү дээ. Хар шөнөөр хүмүүс, хүүхэд, хөгшид унтаж байхад ЧАРЛУУЛАХГҮЙ, ОРИЛУУЛАХГҮЙ байгаач гэж л хүссэн шүү дээ. Өөр юу ч хүсээгүй.
Шөнө түгжрэлгүй үед хотоос гараад хүссэнээрээ, эрх дураараа байж бас болно шүү дээ.
Өөрсдийгөө болон өрөөлийг буруу харагдуулах үйлдэл бүү хийгээч.
Хоббигоо маш сайхан хөгжүүлдэг ухамсартай бусад моточууддаа бүү гай болооч” хэмээжээ.