Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Дээрх хэрэг нь энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэсвгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар 16 настай эмэгтэй Э нь 16 настай эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, долдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн байна.

