Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
Папарацци

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/18/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр олноо “сахал” нэрээрээ танигдсан Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал болох гэж байна. Тодруулбал, Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Д.Эрдэнэбилэгийн хил давахдаа байршуулсан гурван тэрбум төгрөгийн барьцааг улсын орлого болгож, цагдан хорих буюу хүндрүүлэх нөхцлөөр шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбилэг нь 2023 оны 02-р сард Сингапур улсад 14 хоногийн хугацаатай эмчилгээнд явах хүсэлт гаргасан ч эргэн ирэлгүй 6 сар болсон байна. Шүүх хурал өчигдөр болох байсан ч шүүхийн танхим хүрэлцээгүйн улмаас, ар араасаа орсон цагдан хорионы хурлууд дуусахгүй байсаар ажлын цаг дууссан тул өнөөдөр буюу 2023.08.18-нд 16:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
Д.Эрдэнэбилэг өдгөө Монгол улсад ирээгүй байгаа. Гэсэн ч цагдан хохионы хурал түүнгүйгээр болох юм. Хэрвээ шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэр гарах юм бол эх орондоо орж ирэхэд нь шууд баривчлан саатуулах хуулийн зохицуулалттай.

2023 оны 2 дугаар сарын 9-нд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 14 хоногийн хугацаанд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хоригийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Харин Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт 4 их наядын хохиролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгт 2.8 их наяд, Цемент шохойн үйлдвэрт 3 тэрбум төгрөгийн хохиролтой буюу нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр шалгагдаж буй Д.Эрдэнэбилэгийг хилээр гаргасан нь шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж хардахад хүргэж байгаа учраас АТГ-д хүсэлт гаргаж байгаа талаараа мэдээлсэн байдаг.
Д.Эрдэнэбилэг нарын 21 оролцогч, 2 хуулийн этгээдийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК-ийн хууль бусаар хувьчлан, улсад ДОЛООН ИХ НАЯД төгрөгийн хохирол учруулсантай холбоотойгоор АТГ-аас шалгаж байгаа юм.
Бид цагдан хорионы хурлын талаар эргэж мэдээлэх болно.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.