Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сэрэмжлүүлэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьд явах баталгаа алга
Папарацци

Сэрэмжлүүлэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьд явах баталгаа алга

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/28/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан цаг саяхан. Дугуйн зам, тоглоомын талбай, мод, зүлэг, усан оргилуур гээд таатай орчинтой болохоор нийслэлчүүд ч элэгтэй байдаг гэж хэлж болно.
Тэгвэл өчигдөр /2023.08.27/ орой 20 цагийн орчимд цахилгаан дугуйтай хүүхдүүд явган хүн мөргөсөн осол гарч, нэг иргэн эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарлаа. Тодруулбал, Ё.Батбаярыг роликтой явж байхад нь цахилгаан дугуй унасан хүүхдүүд мөргөснөөс болж 10м орчим шидэгдэж, гурван хавирга нь хугарч, уушгинд хугарсан хавирга зоогдож хүнд гэмтэл авчээ.
Өдгөө тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ талаар өөрийнхөө цахим хуудаст сэрэмжлүүлэг болгон хүргэсэн байна.
“ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГАД!
АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙНА УУ ?
Танай цэцэрлэг хүрээлэнд хүн амьд явах ямар ч баталгаа алга. Танай хүрээлэнд өглөө бүр гүйж, хаяа оройдоо ролик гулгаж амрах дуртай нэгэн. Гэвч анзаарч байхад оройдоо цахилгаан мотоциклтой залуус ихээр дугуйн зам дээр хүрд хэтрүүлэн давхих болсон. Тэд хамгаалалтын дуулгатай, өөрсдийгөө гэмтлээс бүрэн хамгаалсан явдаг хэрнээ бусдын аюулгүй байдалд заналхийлж маш их хурдтай явж хүүхэд залуусыг айлгаж байна. Олон удаа хүн мөргөсөн байхыг харж байсан. Гэтэл яг өөрийг маань ингэж мөргөнө гэж яаж мэдэх билээ!
Өчигдөр орой 20 цагийн үед (гэгээ тасраагүй, үзэгдэх орчин маш тод!) дугуйн зам дээр роликтой гулгаж явтал ард талаас цахилгаан мотоциклтэй хоёр жаахан хүүхэд (эмэгтэй охин н.Хүслэн жолоодож, залуу нь ард нь сууж явсан ) мөргөж 10 гаран метр шидэгдэж гурван хавирга хугарч, уушгинд хугарсан хавирга зоогдож хүнд гэмтэл авлаа.
Миний бие Монголдоо сайхан амрах гэж Америкаас ганцаараа ирсэн тул ямар ч туслах дэмжих хүнгүй маш хэцүү байдалтай байна. Гэмтлийн эмнэлэг оргүй байгаа тул коридорт одоогоор сууж байна. Эвхдэг ор хүн авчирч өгнө гэсэн. Ингээд хамгийн аюулгүй орчимд дасгал бэлтгэл хийж өөрийгөө арчилж байна гэж бодсон нь буруу болж маш том гэмтэл авлаа. Амь гарахыг бурхан л мэдэх байх. Маш их харамсалтай байна.
Иймд цэцэрлэгт хүрээлэн үүнд анхаарч ихээхэн анхааралтай ажиллахгүй бол олон сайхан залуус болон хүүхдүүд гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй байна. Хамгаалагч залуус харагддаг боловч тэд бүгд усан оргилуур хавиар юм яриад сууж байдаг.
Монголд олон жил амьдраагүй тул ийм нөхцөл байдалд цааш яах, хэрхэн хуулийн дагуу хүүхдүүдэд арга хэмжээ авах, Цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд хэрхэн гомдол гаргаж хохиролгүй болох талаар зөвлөгөө өгөөч !
Биеийн байдал тун тааруу байгаа тул ихээр санаа зовниж байна.
Мотоцикл бараг 20 метр явж зогссон замын зурвастай бичлэг болон 2 хүүхдийн зургийг хавсаргав. Мөн мөргүүлэхээсээ өмнөхөн ердөө 5 минутын өмнө дарсан селфиг хавсаргав !
Ё.Батбаяр” гэжээ.
Өөрөөр хэлбэл энэ төрлийн осол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг биш удаа болж байж. Харин одоогийн удирдлага нь болох Ү.Оюунзул үүн дээр арга хэмжээ авч байгаагүй болж таарах нь ээ. Хичнээн хүний эрүүл мэнд, амь насаар “туг тахиж” байж зохицуулалт хийх нь түүний эрх мэдлийн асуудал болж таарч байна. Харин Ү.Оюунзулд хариуцлага тооцох нь хотын дарга Д.Сумъяабазарын эрх мэдлийн асуудал болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.