Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Дорнодоос алт олборлож, химийн бодис ашиглан угаасан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
Мэдээ

Дорнодоос алт олборлож, химийн бодис ашиглан угаасан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв

Эрхэм админBy Эрхэм админ09/28/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Амар хялбар аргаар мөнгө олохыг зорьдог хүмүүс хүрээлэн буй орчин руугаа зохих зөвшөөрөл авалгүй дайрч, хэрэгтний ширээнд суух явдал цөөнгүй. Тухайлбал, зохих зөвшөөрөлгүйгээр самар тээвэрлэсэн иргэнд шүүхээс ял оноогоод байна. Иргэн Ж.Өлзийбаяр нь 2022 оны есдүгээр сарын 1-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Хархорин” захын орчмоос гурван шуудай 84.8 кг хушны самар бусдаас худалдан авч “Тоёота аксио” загварын тээврийн хэрэгсэлдээ ачин Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт явж байгаад саатуулагдсан юм.

Уг нь хушны самрыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг бөгөөд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч түүж, тээвэрлэх хуультай. Гэтэл үүнийг зөрчсөн учраас түүнд Эрүүгийн хуулийн 24.8-1 дэх хэсгийн “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ. Шүүх түүнийг зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота аксио” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2.8 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. Мөн байгаль орчинд учирсан 41.9 сая гаруй төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүнээс гадна хууль бусаар ашигт малтмал олборлож, химийн хорт бодис ашиглан угаасан хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Иргэн Г.Жамбалдорж, П.Цэрэнтогтох, П.Галбаяр нарыг ийнхүү буруутгаж буй аж. Тэд өнгөрсөн өвөл Дорнод аймгийн нутгаас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал олборлож, Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад аваачин тээрэмдэж багагүй хэмжээний алт гаргаж авсан аж. Ингэхдээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус хадгалж байснаа хэрэглэсэн гэнэ. Шинжээчдийн дүгнэснээр дээрх хүмүүс байгаль орчинд 20 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулсан юм байна.

Тиймээс эл гурван хүнд Эрүүгийн хуулийн 24.2-1-ийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан”, 24.3-1 дэх хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.