Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Хахууль өгсөн шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын хэргийг шүүхээр хэлэлцэхгүй 10 сар боллоо
Гэмт хэрэг

Хахууль өгсөн шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын хэргийг шүүхээр хэлэлцэхгүй 10 сар боллоо

coolНийтэлсэн: cool10/10/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Энхбат нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд 10 сар болж байгаа ч өнөөдрийг хүртэл шүүх хурлын тов гараагүй л байна.

Зургийн тайлбар: Шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат

Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг.

С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016-2020 онд ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ.

Шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарт холбогдох хэргийг 2022 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан юм. Гэвч дээрх хоёр хүн, тэдний өмгөөлөгч нар УЕПГ зэрэг байгууллагад гомдол гаргаж хугацаа хожсоор есөн сар гаруйн дараа ийнхүү шүүхэд шилжүүлж байна.

Харин энэ хэрэг шүүхэд шилжээд бүтэн 10 сар болсон ч өнөөдрийг хүртэл шүүх хурал нь товлогдсонгүй. Бусад эрүүгийн хэрэг шүүхэд шилжээд төд удалгүй хурлын тов нь гарч анхан давахаар хэлэлцэгдээд явахаар хугацаа болсон байхад шүүгч асан болон өмгөөлөгч нарын хахуулийн хэрэг ийнхүү шүүх дээр 10 сар болж байгаа нь хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нарынхаа холбогдсон эрүүгийн хэргийг шүүх, тэр дундаа Улсын дээд шүүхийнхэн завааруулсан тохиолдол гарсан бөгөөд энэ хэрэг тус түүхийг давтах вий гэсэн болгоомжлол хуулийнхан дунд байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.