Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэрэг прокурорт “мөнхөрч” байна
Гэмт хэрэг

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэрэг прокурорт “мөнхөрч” байна

coolНийтэлсэн: cool11/13/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн есдүгээр сард НПГ-т шилжүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй байна. 2012-2016 оны Засгийн газарт Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар ажилласан Д.Ганбат нарт холбогдох хэргийг шүүх 2020 онд шийдвэрлэхдээ Н.Золжаргалын үйлдлийг тусгаарласан билээ. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Н.Золжаргалын холбогдсон, Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан “Кью эс си” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд буй юм. Төв банкнаас Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэрийг Н.Золжаргал гаргуулж, улмаар эл мөнгө нь “Кью эс си” компанийн данс руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн байдаг.


Улаанбаатар хотын банканд Төв банкнаас 2016 оны нэгдүгээр сарын 29-нд 100 тэрбум төгрөг жилийн 14 хувийн хүүтэй, богино хугацаатай олгосон. Үүнийгээ Монголбанк, Улаанбаатар хотын банк, “Кью эс си” компанийн хооронд Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, түүндээ таван жилийн хугацаанд 21 хувийн үндсэн хүү төлөхөөр тусгажээ. Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг. Эл хэргийг нь НПГ-т хянаж буй бөгөөд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.
Н.Золжаргалын хувьд нэг бус үйлдэлд холбогдон АТГ-т шалгуулсан билээ. Нэг нь дээр өгүүлсэн “Кью эс си” ХХК-д давуу байдал олгосон хэрэг. Нөгөө нь төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлсэн. Уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг Н.Золжаргалын эхнэр хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгуулж байсан юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.