Мөрийтэй тоглоом нь Монгол улсын хувьд хуулиар хориотой буюу гэмт хэрэгт тооцогддог. Тэгвэл мөрийтэй тоглоомчдыг хууль сахиулагчид буюу цагдаа нар өмгөөлж хамгаалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсээр байсан билээ. Улмаар мөрийтэй тоглоомчдыг хамгаалдаг байж болзошгүй алба хаагчдын талаарх бичлэгийг Neguun.mn сайт дэлгэсэн.
Тэгвэл уг бичлэг дээрх цагдаа нь Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж ажээ. Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат. Өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэтсийн даргаар ажиллаж байгаад Эрүүгийн цагдаагийн албаны дэд даргаар ирсэн. Өнгөрсөн жилээс эхлэн мөрийтэй тоглоомчидтой сүлбэлдсэн гэх мэдээлэл байна.
Түүнтэй хамт мөритэй тоглоомчдоос мөнгө авч байсан магадгүй цагдаагийн алба хаагч нь ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Хүдэрчулуун гэгч ажээ.
Тэднийг мөрийтэй тоглоомчдоос сар бүр 60 сая төгрөг авдаг байж болзошгүй үндэслэлээр Цагдаагийн дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгаж байгаа юм байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтад алба хаагчтай холбоотой нийтлэгдсэн мэдээллийн дагуу холбогдох нэгжээс Цагдаагийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасныг үндэслэн албаны шалгалтыг эхлүүлээд байна.” Гэв.
Зургийн тайлбар: Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж. Зургийн эх сурвалж Цагдаагийн ерөнхий газар ХМТ
Мөрийтэй тоглоомчидтой холбоотой байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Хүдэрчулуун нар өнөөдрийн байдлаар албан ажлаа хийж байгаа юм. Тэднээс өмнө Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөн шалгагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр мөн л ажлаа хийж байгаа юм.
Мөрийтэй тоглоомчдоос мөнгө авдаг байсан болзошгүй цагдаагийн алба хаагч, цагдаагаас тэтгэвэрт гарсан хурандаа нар, цагдаагийн албанд ажиллаж байсан хүмүүсийн талаар бид дараагийн цувралд хүргэх болно.
А.Баярмаа
3 сэтгэгдэл
Сэтгүүлч нар Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа цагдаагийн алба хаагчдыг ингэж худал мэдээлэлээр гүтгэж болохгүй.
Хурандаа Товуудорж шударга, ёс зүйтэй цагдаагийн алба хаагч гэдгийг хэлмээр санагдлаа.
Мэдээлэл өгсөн хүн нь цагдаад ажиллаж байхдаа бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэрэг үйлдэж баригдаж бсан новш ш дээ.
Бас тоглоомчин, хар тамхичмн залуу шүү.
Нийгэм энэ хүнийг бас мэдэх хэрэгтэй.
Ta nar hudlaa um bichiheee bolih heregteidee. Ylanguya tac geed tanai site oligtoi medeeelel hernee dandaaa hov jiv gutgesn doromjolson hogiin um hiiij baih umdaa
Or vndeslelgui hudal medeelel taraahaa boliochee svrtei bichleg inter geed zvgeer youtube ees tatsan bichleg yum bish vv hudlaa sensatslah geed yadtsan yum