Эх дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гаргаж яваа олон сайхан залуучуудын нэг бол О.Оюунцэцэг билээ.
Тэрээр цахим хуудаснаа “Хэрвээ Монголд та нэг өдөр кофений ч мөнгөгүй байвал таныг хүмүүс өмч хөрөнгөгүй хувхай гуйлгачин болсон байна гэж шуурах болно…
Хэрвээ Монголд та бизнест сорилттой тулгарчихаад инээмсэглээд шийдвэрлээд, өөдрөг урагшилвал таныг уранхай өмд өмсөж уйлж унжиж гүйсэнгүй гэж дургүйцнэ… Хэрвээ та Монголд хүч хөдөлмөрөөрөө урагшилдаг боловсролтой, биеэ сайхан авч явдаг бүсгүй бол таныг бяцхан бүдэрвэл гишгэлэх, амжилттай урагшилвал “үзэн ядах” олон танихгүй хүүхнүүдийн хов жив хүссэн хүсээгүй чихэнд чинь сонсогдох болно…
Гэхдээ юу гээч! F*ck them all! Бид, бүсгүйчүүд өөр өөрийнхөө өнгөөр, алдаа оноо хийсэн ч өөрөө үүрээд хариуцаад, өөрийнхээ чадлаар боломжоор урагшилмаар байна – бурхан будда нь биш төгс яаж байх юм бэ?
Чадалтай, хүчтэй бүсгүйчүүд л нэгнийгээ дэмжиж хамт хөтлөлцөөд урагшилж чаддаг! Бусад нь хойно будаагаа идээд үлдэнэ!!! Хэн байх аа бид л сонгодог” гэжээ.

