Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»Гаалийн байцаагч нарын албан тушаалаа урвуулсан хэрэг прокурорт шилжлээ
Сонин хачин

Гаалийн байцаагч нарын албан тушаалаа урвуулсан хэрэг прокурорт шилжлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/23/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Т.Билгүүн, Х.Жанаргүл нарыг албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэд 2022 оны аравдугаар сард ОХУ-аас “Цагааннуур” боомтоор орж ирсэн тээврийн хэрэгслийг шалгалгүй нэвтрүүлж, шалгасан мэтээр бүртгэл хөтөлсөн хэрэгт холбогдсон аж. Уг тээврийн хэрэгсэлд олон тонн хивэг ачсан байсан бөгөөд Х.Жанаргүлийн садан төрлийн хүний эзэмшлийнх байсан гэнэ. Уг нь тээврийн хэрэгсэлд өөр байцаагч хяналт шалгалт хийх ёстой атал түүнийг эзгүй байсан мэтээр баримт бүрдүүлж, холбогдох программдаа шивсэн нь шалгалтаар тодорхой болжээ. Үүнээс өмнө “Чингис хаан” нисэх буудлын гаалийн газрын байцаагч О.Бат-Орших, Н.Батзориг нар 2022 оны наймдугаар сард Истанбулаас Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Б.Чимгээ, Б.Тунгалагтамир нарын авчирсан 239 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх есөн нэр төрлийн үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй хилээр нэвтрүүлэхэд давуу байдал олгосон гэх хэргийг шалгаж дуусан прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.