Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хахууль авсан УБЕГ-ын ажилтнуудад торгуулах ял оноолоо
Гэмт хэрэг

Хахууль авсан УБЕГ-ын ажилтнуудад торгуулах ял оноолоо

coolBy cool11/28/2023Updated:11/28/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, улсын бүртгэгч М.Монголжин, Г.Батмөнх, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэн, Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Батзориг, иргэн М.Бүрэндүүрэн, Я.Батцоож, Г.Эрдэнэбаяр, Г.Цацрал, Д.Оюун-Эрдэнэ, Ч.Ганчимэг, Д.Баясгалан, Т.Энхцэцэг нарт холбогдох хээл хахууль авсан, өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

АН-ын тамга, тэмдгийн маргаанаас улбаатайгаар УБЕГ-ын албан тушаалтнуудыг шалгах явцад тэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлд өөрчлөлт оруулах, шинээр үүсгэн байгуулсан компанийг бүртгэхийн тулд, бусдад гадаад паспорт гаргахдаа, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилсөн гэрчилгээ олгох, компанийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг өөрчлөх зэрэг хууль бус үйлдэл хийснийхээ төлөө 200 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн хахууль авсан нь ил болсон байдаг.

Шүүхээс иргэн Т.Энхцэцэг, Д.Баясгалан болон УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж нарын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ. Хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон Ж.Нямдоржийн нийтийн албанд ажиллаж эрхийг долоон жил хасаж, 10 сая, Д.Чинтулгын төрд ажиллах эрхийг таван жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Улсын бүртгэгч М.Монголжин, Б.Батзориг, Г.Батмөнх нарын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, тус бүрийг нь зургаан саяар торгосон гэнэ. УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэнгийн хахууль авсан үйлдэлд нь дээрх албан тушаалтнуудтай адил хугацаагаар эрх хасаж, торгосон бол хахууль өгсөн үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж 5.8 саяар торгосныг нэмж нэгтгэн төрд ажиллах эрхийг долоон жил хязгаарлаж, нийт 11.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Улсын бүртгэгч нарт хахууль өгсөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон Т.Энхцэцэг, Д.Баясгалан, Г.Цацрал, Х.Эрдэнэбаяр, Д.Оюун-Эрдэнэ, М.Бүрэндүүрэн, Л.Батцоож, Ч.Ганчимэг нарыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 3000-7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3-7 сая төгрөгөөр торгох ял оноов.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.