Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Гацуурт”-ын Л.Чинбатад их хэмжээний газар олгосон Засаг даргын хэргийг прокурорт шилжүүллээ
Гэмт хэрэг

“Гацуурт”-ын Л.Чинбатад их хэмжээний газар олгосон Засаг даргын хэргийг прокурорт шилжүүллээ

coolНийтэлсэн: cool11/28/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 20-24-нд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан аж. Үүнээс 10-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тавд нь хэрэг нээхээс татгалзаж, хоёрыг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй гэнэ. Түүнчлэн эрүүгийн 833 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дотор дээрх сумын удирдлагад холбогдох үйлдэл багтсан байна.

Бидний авсан мэдээллээр Ш.Насандулам, Г.Мэргэнбаатар нар Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал үүсгэж их хэмжээний газар олгосон хэрэгт холбогджээ.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ-ын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуудсыг нөхөн бичиж, Газрын кадастрын мэдээллийн санд 2019 оны арванхоёрдугаар сард цахим мэдээлэл оруулан хууль бусаар газар эзэмшүүлсэн гэж буруутгагдаж буй гэнэ. Нээлттэй мэдээллийн https://shilen.gov.mn цахим хуудсанд байгаа баримтаас үзэхэд “Гацуурт” ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус бүр нь 4900 ам метрээс дээш хэмжээтэй 10 газар эзэмшиж байгаа юм. Газар эзэмшүүлэх захирамжийг сумын Засаг дарга нь 2010 оны аравдугаар сарын 22-нд баталсан гэсэн мэдээлэл оруулжээ. Гэхдээ Сэлэнгэ сумын аль багийн нутагт гэдэг нь тодорхойгүй байв. Энэ нээлттэй мэдээллийн мөрөөр хууль сахиулах байгууллагынхан шалгахад Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдож буй аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

 

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.