Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Л.Оюун-Эрдэнэ: Зөв хандлага төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой
Мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Зөв хандлага төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой

coolBy cool06/09/2023Updated:11/29/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

-Засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа-

Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон “Шинэ сэргэлтийн бодлого – Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.

Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, аюулыг хохирол багатай давж, энгийн амьдралд шилжин, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд чухал хувь нэмэр оруулсанд нь шат шатны удирдлагуудад талархал илэрхийллээ.

“Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо нэн чухлыг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050”хөгжлийн бодлогын эхний арван жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ бодлого амжилттай хэрэгжих эсэх нь та бидний хүчин чармайлт, хамтын ажиллагаанаас шалтгаална. Алсын хараатай, нэг зорилго, нэг бодлогын төлөө санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр ложистикийн гацаа аажмаар арилж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авлига, хээл хахуультай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоход анхаарч, төрийн мэдээллийг шилэн, үйлчилгээг цахим болгох зэрэг шинэчлэл хийснээр эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гараад байна. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийж байна. Төрийн анхан шатны байгууллагууд иргэддээ нээлттэй, иргэдээ сонсдог, ярилцдаг байх ёстой. Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засаглал” бодлогын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн талаар танилцууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж эрх мэдлийн төвлөрлийг бууруулан, бодлого хэлэлцдэг, шийдэл ярилцдаг парламент бий болох эхлэл тавигдлаа. Төрийн мэдээллүүдийг ил тод байршуулж эхэллээ, төрийн өмчит компаниудад шинэчлэл хийж эхэллээ,  төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийж байна. Үүний үр дүнд иргэд чанартай үйлчилгээ авах ёстой юм. Үүнд зөвлөлдөх уулзалтад оролцож буй та бүхний оролцоо, хүчин чармайлт чухал гэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр  үндэсний судалгааны нэгдсэн платформыг www.sudalgaa.gov.mn нээлээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгааны сан үүгээр бүрдэж, олон нийтэд нээлттэй болж байна. Тус платформыг эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид, оюутан сурагч, бизнес эрхлэгч хэн бүхэн ашиглах, санал сэтгэгдлээ үлдээж бусадтай хуваалцах боломжтой юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.