Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр суурийг хэдийнэ эзэлсэн “Тоонот”-ынхоны хамгийн бяцхан нь манай дуранд ийнхүү өртжээ.
Гансүхийн Уянгадарь “The Open Mic Mongolia”-ийн тайзнаа “Туйлын туяа” хип хоп дууг хэвлүүхэн, өөртөө итгэлтэй, цоглог, үг хэллэг хурц дуулснаар 2020 онд олонд танигдсан байдаг.
“Тоонот”-д орсныхоо дараа 2021 оны зургадугаар сарын 7-нд шүлгийг нь реппер, продюссер Desant бичсэн “Vibes” нэртэй дуугаа цацаж байв. Хүмүүст урам зориг өгөх хөнгөн хэмнэлтэй, клип өгүүлэмж сайтай энэ дууг өнөөдрийн байдлаар хүмүүс дөрвөн сая удаа сонссон байдаг.
Харин “Egga” хамтлагаараа клипжүүлэн гаргасан “Туйлын туяа” хип хоп дууг нь 1.5 сая удаа сонссон аж. Мөн “Хүүхэд нас” дууг шилдэг эмэгтэй реппер Mrs.M-тэй хамтран дуулсан байдаг.

