Сурагчдын хоёрдугаар улирлын амралт буюу 2024 оны нэгдүгээр сарын 8-28-ныг хүртэл бага, дунд ангийн сурагчид амрах хуваарь хэвээрээ, харин ахлах ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 15-28-ны хооронд байгааг долоо хоногоор урагшлуулж байгааг судалж байгаа
талаар сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Тэгвэл БШУЯ энэ асуудалд анхаарч сурагчдын өвлийн амралтын эхлэх өдрийг 4 хоногоор урагшлуулж магадгүй аж. Учир нь шинэ жилийн дөрөв хоногийн амралтаар гэртээ харих орон нутгийн сурагчдад хүндрэл гарахгүй байх тал дээр арга хэмжээ авч, бүх ангийн сурагчдын амралтыг дөрөв хоног урагшлуулахаар болсон аж.
Эцсийн шийдвэрийг БШУЯ гаргах юм.


