Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино New York Asian Film Festival 2022 наадамд өрсөлдөж шилдэг кино шагналыг хүртэж шагналын гараагаа эхэлсэн. Нийт 31 орны 954 кино бүтээл Осакагийн кино фестивальд өрсөлдсөн. Нэг хэсэгтээ л кино урлагийн ертөнцөд магтуул дагуулж анхаарлын төвд байсан энэхүү киноны гол дүрийг жүжигчин Б.Баярцэцэг бүтээсэн.
Сонирхолтой олон олон контентуудаараа олны талархлыг хүлээсэн тэрээр “Оскарын шагналт Монголын анхны жүжигчин болж, холливүүдэд гялалзахыг мөрөөддөг” гэнэ.



