Цагаан цамц, хар зангиа, хар хослол, бүрх малгай, дугариг нүдний шил энэ стиль түүний нэрийн хуудас гэж хэлж болно. Энэ эрхэм бол хэзээний л С.Мягмар.
Түүнийг хүмүүс “Боролдой” хэмээн цоллоно. Учир нь тэр “БОРОЛДОЙН ЦАГ”- Киног Мэдээлэл радио, телевизийн улсын хороо, ЗХУ-ын “Союзмультцильм” нэгдэл хамтран 1985 онд бүтээхэд Зохиолч, найруулагч, зураглаачаар ажиллаж байсан. Энэ хүүхэлдэйн кино нь Монголын үндэсний телевизийн хүүхэлдэйн кинонуудыг нэгтгэсэн эхлэл байсан гэж үздэг.
Зураач, найруулагч тэрээр өөрийн стильдээ тунчиг үнэнч нэгэн. Тэрээр төрийн ордонд инээмсэглэн яваа нь ийнхүү манай дуранд өртжээ. Боролдой маань ч ануухан байна даа.


