Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Түгжрэл”-ийн сайдын Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компанийн галт тэрэг осолдсон хэрэг шүүхэд шилжлээ
Папарацци

“Түгжрэл”-ийн сайдын Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компанийн галт тэрэг осолдсон хэрэг шүүхэд шилжлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/06/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймгийн Сайншанд сумын V баг буюу олны нэрлэж заншсанаар Зүүнбаянгаас Хулан шанд зөрлөг хүрэх замд 2022 оны есдүгээр сарын 28-ны 00.59-01.01 цагийн үед ачааны галт тэрэг осолдож, гурван хүн гэмтсэн билээ. УИХ-ын гишүүн, сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик”-ийн эзэмшлийн ачааны 6022 дугаар галт тэрэг тухайн үед 17 вагонтой явснаас 16 нь замаасаа гарсан байдаг. Энэ үеэр тус галт тэрэгний машинч, туслах машинч, вагон үзэгч гэсэн гурван хүн гэмтсэн юм. Эл хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн аж. Тэгвэл тус прокурорын газраас “Монголиан транс ложистик” ХХК-ийн зааварлагч машинч, зүтгүүрийн ашиглалтын инженер, галт тэрэгний машинч, туслах машинч нарт Эрүүгийн хуулийн 27.2-1-ийн “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодсон, галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөн”, 27.3-1 дэх хэсгийн “Төмөр замын, агаарын, усан замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, дээрх дөрвөн хүнийг эд зүйл тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас замаас гарч, осолдон бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар тооцоод буй аж.

Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын боомт чиглэлд барьж байгаа төмөр зам руу ачаа хүргэж байсан “Монголиан транс ложистик” компанийн галт тэрэгний цуваанд замын рейльс төмөр, төмөр бетон дэр ачиж явсан билээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.