Загварын ертөнцөд анх 13 настайдаа хөл тавьж монголын 14 дэх топ моделиор тодорч, хэсэгтээ л шуугиан тариад амжсан адтай бүсгүй бол С.Ариунбилэг.
ЭМШУИС-ийг Эрүү нүүрний чиглэлээр суралцаж төгссөн. Ирээдүйд эх орон, олон түмэнд тус хүргэсэн сайн эмч болохыг хүсдэг хэмээн мөрөөддөг хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байдаг.
Нам гүмхэн амьдрах болсон тэрээр загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулж, олон сайн шавь бэлтгэх төлөвлөгөөтэй байгаагаа ч хэлсэн байдаг.



