Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ерөнхийлөгч Ханбогдын газрыг хятадуудад эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгах үүргийг ЗГ-т өглөө
Мэдээ

Ерөнхийлөгч Ханбогдын газрыг хятадуудад эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгах үүргийг ЗГ-т өглөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/07/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар засгийн газарт чиглэл өгснийг танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр “Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд гурван асуудал бий.

Тэдгээр нь

  • Тусгаар тогтнол
  • Үндэсний аюулгүй байдал
  • Ард түмний эв нэгдэл юм.

Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллан, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна.

Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө.

Энэ нь юу вэ гэхээр монгол улсын үндсэн хууль, газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж байгаа асуудал яригдаж олон нийтийг цочирдуулсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудал МУ-ын ерөнхийлөгч онцгойлон анхаарлаа хандуулж, засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудыг яаралтай ажиллуулж хууль сахиулах үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлж үр дүнг нь ард түмэнд нээлттэй ил тод болгож мэдээлэх ёстой гэсэн байр суурийг ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм.” гэв.

Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлын талаар тодруулбал нүүрсний асуудлаарх сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгосон гэдэг нь ил болсон юм. mn z

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.