Бажи & Ялалт нэвтрүүлгийн шинэ дугаарт шилдэг контент үйлдвэрлэгч Баагий Бэгүн хоёр оролцжээ. Уг дугаар дээр Ялалт зочноо хүндлээгүйгээс олон шүүмжилж эхлэв.
Тэгвэл Бажи “За би энд нэг тайлбар хийеэ , 1т бид 2 хүн ховор ордог болхоор урд нь Gangbay орход л ингэж сууж байсан санагдаж байна анхны тохиолдол биш , 2 т билгүүн дүүг голдоо суулгая гэсийн бас нэг юм гарчихсан байна гээд , ийшээгээ хараад суучьяа гээд суусаан , за тэхээр мэдээж 200 дугаар голдоо суугаад сурчихаар автоматаар наашаагаа харахаа мартчдаг ч юм уу , тийм зүйл л болсон байх тэрнээс манай Ялалт хэзээ ч хэнийг ч ялгадаггүй би энийг бол баталж чадна , би бол хэзээ ч ямар ч урлагын дүү нартаа муухай зан гаргаж байгаагүй ээ харин ч чадлаараа бүгдийн дэмжихийг л хичээдэг энэ дугаар үзэгч та бүгдийн нүдээр ингэж харагдсан бол уучлаарай бидний буруу , гэхдээ 200 дугаар 3 жил энэ бүгдийг хийж та бүгдийг бас тодорхой хэмжээнд үзэх юмтай стрессийг чинь тайлдаг байсан байх , 200 дугаараас мэдээж л хүн алдана ононо ганц нэг дугаар дээр алдсан байж болно шүү дээ бид нар төгс хүмүүс биш , тэхэд нь яг энийг нь хүлээж байсан юм шиг л нэн алдаан дээр нь л бүр үхтэл нь дэвсэлдэг Монгол зангаа хэзээ болих вэ ? Мэдээж шүүмжийг авна шд тэгээд засна анхаарна шд , бид нар ямар ард түмэнийг хулхидсан уу , мөнгө төгрөгийн идсэн үү нэвтрүүлэг хийгээд л та бүгдийг л хөгжөөх л гэсэн хүмүүс шд ийм аймар нэгэндээ хайргүй дэвслэх юм уу !!! Алдаа гаргасан бол уучлаарай 2 хүн орвол цаашдаа яах тал дээрээ анхаарах болно … УУЧЛААРАЙ“ гэжээ.

