Дэлэхийд чансаагаараа дөрөвт ордог “Miss earth” тэмцээн 2023.11.28-12.22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн Б.Мөнхчимэг оролцож, бүтэн сарын турш нэр төртэйгөөр эх орноо сурталчилан таниулж, гэгээлэг бүхнийг өөрөөрөө түүчээлэн олон нийтэд түгээж чадсан юм.
Цахим санал хураалтаар түүнийг элэг нэгтнүүд нь дэмжиж Монголчууд хичнээн эв нэгдэлтэй ард түмэн болохыг, дэлхийн хэмжээнд хэрхэн нэгнээ дэмждэг болохыг тэрбээр өөрөөрөө үлгэрлэн харуулсан.
Б.Мөнхчимэг нь 2018 оноос “Miss Mongolia” тэмцээнд амжилттай оролцож ийнхүү чансаа, ур чадвараа ахиулсаар эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцож байгаа нь энэ.
Түүний хувьд моделиор ажиллахаас гадна загварын салбарт залуу боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд өдгөө Андра академид багшилж 4000 орчим шавьтай болсон байна.
Дэлхийн хэмжээнд Монгол улсаа, эх орноо сурталчилах саниулсан мисс Б.Мөнхчимэг энэ сарын 30-ны өдөр эх орондоо ирэх юм.
Энэ үеэр бид фото сурважилга бэлтгэн хүргэх болно.




