Загвар өмсөгч Э.Энхболдын эхнэр загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ гоёжээ.
Тэрээр “Загварын салбарт 21 жил ажиллаж хөдөлмөрлөжээ. Өнөөдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. Би чинь очоод даруухан авчих санаатай байсан ч цаг тулсан чинь бас чиг энэ салбартаа олон жил зүтгэсэн хүн байна даа, бас зураг аваад пост хийхгүй бол болохгүй биз дээ.Манай салбар дандаа юмны ард хойгуур орхигддог салбар юм байгаа юм. Олон олон дизайнер хүмүүсийг шагнаж урамшуулах болтугай” гэжээ.

