Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “УЛААН ЯВАР” кино 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс кино театруудаар гарч эхэлнэ
Папарацци

Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “УЛААН ЯВАР” кино 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс кино театруудаар гарч эхэлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/29/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан тулаант, инээдмийн “УЛААН ЯВАР” уран сайхны кино 2024 оны нэгдүгээр сарын 1-нд тэсрэлт хийх гэж байна. Юнивал энтэртайнментийн ээлжит бүтээл болох инээдмийн тулаант жанрын “Улаан явар” нэртэй уран сайхны кино 2024 оны нэгдүгээр сарын 1-нд бүх кино театруудад гарч эхэлнэ. Киноны гол дүрд жүжигчин У.Цогтбаяр / МУСТА /, О.Самданпүрэв, М.Мөнгөнсүх, Д.Бэхбилэг, /МУСТА/ Ц.Баясгалан /МУГЖ / болон Б.Хулан /health coach/ нар тогложээ. Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Онцын Улаан Явар” нэртэй байгалийн үзэсгэлэнт газар киноны зураг авалтыг хийснээрээ онцлог аж. Түүнчлэн Хөвсгөл далай, Булган аймгийн үзэсгэлэнт газар, Эрдэнэт хотод ихэнх зураг авалтыг хийжээ. Энэхүү “Улаан Явар” уран сайхны кинонд “Монгол стант” баг хамтран ажиллаж, тулааны найруулагчаар Г.Цэрэгбаяр, гол дүрийн жүжигчин У.Цогтбаярын орлон тоглогчоор Б.Даваанямбуу ажилласан байна. “Улаан явар” уран сайхны кино нь Юнивал энтэртайнментийн гурав дах уран бүтээл бөгөөд “Хайрын аялгуу” /2020 /, “Миний сахилгагүй залуу” /2021/ зэрэг залуусын ээдрээт хайрын сэдэвтэй бүтээлийг тус тус бүтээжээ. Уг киноны найруулагч, зохиолч Б.Пүрэвдорж нь СУИС-ийг найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн ба “Охид” /018/ олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. “Улаан явар” киноны нээлтийн тасалбар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн худалдаанд гарна. Нэгдүгээр сарын нэгэнд Тэнгис болон Өргөө /IMAX/ кино театр, Нэгдүгээр сарын 2-нд Cinema next, нэгдүгээр сарын 3-нд Өргөө 1-д тус бүр нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Та бүхнийг “Улаан Явар” тулаант, инээдмийн уран сайхны киног хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.