Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнаж урамшууллаа.
Спортын салбараас л жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг хүртлээ.

