Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүллээ
Мэдээ

Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/04/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Золзаяа ахлах нягтлан бодогч Н.Амарсанаа, бичиг хэргийн ажилтан Ч.Ариунжаргал нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тус дүүргийн нутаг, “Цамбагарав” үйлчилгээний төвөөс хойш, гэр хороолол дундах дэнж дээр Улаанбаатар хотын Ус цаг, уур орчны шинжилгээний төв үйл ажиллагаа явуулдаг. Тэд уг төвд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа иргэн Б.Болормааг дагалдан ажиглагчаар, М.Хүрэлбаатарыг дагалдан техникчээр ажилд томилсон тушаал гаргаж, ажиллаагүй байхад нь цалин олгосон хэрэгт холбогдсон аж. Ингэхдээ олгосон цалингийнхаа мөнгийг Ч.Ариунжаргалаар дамжуулан буцаан авч, зарцуулж байсан нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 292 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэдний дотор авлига, албан тушаалын найман хэрэг багтсаны нэг нь дээрх хүмүүсийн холбогдсон үйлдэл. Үүнээс гадна Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс шилжүүлэн авсан Т.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч О.Оюунгэрэлд хахууль өгч гадаад паспорт гаргуулан авсан хэрэгт холбогдсон юм. Т.Отгонбаатар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу өчигдөр шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгчөөс шалтгаалж ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл хойшлуулжээ.

Мөн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн тоонд Гаалийн төв лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч Ж.Соёлмаад холбогдох хэрэг багтсан юм. Тэрбээр “Дорнын интернэшнл трейд” ХХК-иас шинжлүүлэхээр ирүүлсэн нүүрсний шинжилгээний дүгнэлтийг хурдан шуурхай гаргаж өгснийхөө хариуд менежер Б.Болормаагаас нь төрсөн дүүгийнхээ дансаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.