Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“UB cab” гэрээт жолооч нар үйлчлүүлэгчдэдээ халджээ
Папарацци

“UB cab” гэрээт жолооч нар үйлчлүүлэгчдэдээ халджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/08/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Технологийн дэвшлийг амьдралд ойртуулж, амар хялбар аргаар хөлсний унаанд сууж зорьсон газартаа үйлчлүүлэх боломжийг “UB cab” хэмээх онлайн такси үйлчилгээ нэвтрүүлсэн. Гэвч уг үйлчилгээг үзүүлэгч компанийн гэрээт жолооч нартай холбоотой хэл ам цахим орчинд байнга гарах болсон.

Тухайлбал, үйлчлүүлэгчийнхээ явсан км-ээс илүү төлбөр нэхэж авсан, салж унах гэж байгаа машинаар үйлчилсэн гэх зэргээр шүүмжилж буй.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд жолооч нар нь зорчигч, үйлчлүүлэгчдэдээ халдах тохиолдол ч гарч байна. Харамсалтай нь цагдаагийн байгууллага ийм тохиолдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үүсгэсэн хэрэг хаачсан нь мэдэгдэхгүй таг чиг дарагдуулах явдал ч гарав. Хамгийн сүүлд гэхэд “UB cab”-ын жолооч найз охинд минь халдаж, намайг цохиод машинаараа мөргөөд зугтсан гэсэн гомдол Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст иргэд гаргасныг шалгасан байна. Үүний улмаас 28 настай С.Т гэх эмэгтэйн хөл гишгэж болохгүй байсан аж.

 

Шалгалтын явцад “UB cab” үйлчилгээний гэрээт жолооч 33 настай М.А үйлчлүүлэгч 28 настай эмэгтэйг түлхэж унаган өвдгийг нь гэмтээсэн нь тогтоогдсон гэнэ.

Үүнээс өмнө “Сүнжин гранд” зочид буудын ажилтан нэгэн бүсгүй “UB cab” үйлчилгээ ашиглан такси дуудаж суухад жолооч нь явах газар руу нь бус, эсрэг чиглэлд, Ботаник руу авч явж байснаа “Хотоор зугаалъя, хажууд суучих” гэх зэргээр зорчигчоо айлгасан тохиолдол гарсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч үүнийг шалгаж, эсрэг маршрутаар үйлчлүүлэгчээ авч явсныг байршил тогтоогчоор нь тогтоосон атлаа хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй дарагдуулсан юм.

Энэ мэтээр “UB cab” онлайн такси үйлчилгээтэй холбоотой гомдол, мэдээлэл гарсаар буй тул иргэд, үйлчлүүлэгч та бүхэн тухайн такси үйлчилгээг сонгохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулъя.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.