Дархан-Уул аймаг, Хонгор сум … дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01 сарын 08-ны өдрийн 06:44 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10х7.5 метрийн хэмжээтэй байшин, 10х3.5 метрийн хэмжээтэй гарааш,“Honda Acty” загварын ачааны автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

